БАРТААТ ЗАМЫН ХААН TOYOTA LAND CRUISER БҮРЭН ШИНЭЧЛЭГДЭЖ ХЯЗГААРЫГ ДАВЛАА...

Хүсэн хүлээсэн Land Cruiser 300 автомашин 2021 оны 6 сарын 10-ны шөнө дэлхийн дахинд нээлтээ хийж үнэнч хэрэглэгч, шүтэн бишрэгч нартаа бэлэг барилаа. 2007 онд анхны Land Cruiser 200 загвар худалдаанд гарсан цагаас хойш уг загварт бүрэн шинэчлэлт хийгдээгүй байсан хэдий ч тухайн 14 жилийн хугацаанд маш их туршлагыг хуримтлуулж энэхүү Land Cruiser 300 загварын автомашин бүтжээ.

Land Cruiser автомашины түүх нь 1951 онд Toyota Jeep BJ нэртэйгээр анхны үеийн загвараар эхэлж байсан билээ. Тэр цагаас хойш энэхүү автомашин нь сонирхогч, үнэнч хэрэглэгчдийнхээ дунд найдвартай, удаан эдэлгээтэй, аюулгүй жолоодлоготой гэсэн тодотголтойгоор өдий хүртэл өөрийн байр сууриа бэхжүүлсээр ирсэн түүхтэй бөгөөд 2019 оны 8-р сард бүх цувралын загвараас дэлхий дахинд нийт 10 саяыг давсан борлуулалтын Дэлхийн 170 гаруй улсад хийсэн түүхэн үйл явдал тохиолдож байсан.

 

2021 он бол Land Cruiser маркын хувьд онцгой жил бөгөөд энэхүү марк үүссэний 70 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Тоёота-ийн инженерүүд уг автомашины бэлэг тэмдэг болсон найдвартай, удаан эдэлгээтэй, бартаат зам туулах чадвар зэргийг онцгой анхаарч, сайжруулсаар ирсэн байна.

 

‘Хаана ч, хаашаа ч, эсэн мэнд, аюулгүй хүрэх’ боломжийг олгож, үйлчлүүлэгчдийн итгэлийг олсон энэ автомашин бол энгийн автомашин биш. Энэ бол ТОЁОТА ЛАНД КРУЙЗЕР юм.

 

Тоёота Мотор Корпорацийн инженерүүд бүрэн шинэчлэгдсэн загвартаа “хүчтэй, найдвартай” байдлыг илүү чухалчилсан бөгөөд энэ нь хэрэглэгчдэд ямар ч газар нутгийн аль ч замын бүх нөхцөлд, хамгийн хүнд, хэцүү замыг аюулгүй, гайхалтайгаар туулах боломжийг олгож танд дээд зэрэглэлийн ая тухтай тансаг мэдрэмжийг мэдрүүлэх болно.

 

Ингээд шинэ үеийн, бүрэн шинэчлэгдсэн загвар өмнөх загвараасаа өөрчлөгдсөн зарим давуу талуудаас сонирхуулж байна.

 Жолоодлогын гүйцэтгэл:

Land Cruiser автомашины жолоодлогыг өмнөх загвараас сайжруулахын тулд энэхүү автомашинд ШИНЭ ҮЕИЙН ТОЁОТА ПЛАТФОРМ буюу TNGA-г ашигласан байна. Нийт жин 200 кг багассан хэдий ч бат бөх чанар нь 20%-иар сайжирсан. Хүндийн төв болон урд тэнхлэгт ирэх ачааллыг бууруулахын тулд хөдөлгүүр болон хурдны хайрцагны байрлалыг 28 мм-ээр доош нь 70 мм-ээр хойшлуулж суурилсан. Явах эд анги тэр дундаа амортизаторын байрлалыг босоо өнцөгтэй болгож суурилуулсан зэрэг өөрчлөлтүүд нь автомашины тэнцвэрийг нэмэгдүүлж илүү хөнгөн жолоодлоготой болжээ.

Хөдөлгүүр болон хурдны хайрцаг

3,5 литрийн багтаамжтай хос турбо хөдөлгүүр, мөн 10 шатлалт автомат хурдны хайрцаг суурилуулсан бөгөөд хүчин чадал нэмэгдэж, шатахуун зарцуулалт болон хорт хий ялгаруулалт бууруулжээ.

Засмал болон бартаат замын гүйцэтгэл

Өмнөх загваруудад хэрэглэж байсан KDSS системийг шинэчилж илүү ухаалаг болгосон бөгөөд дэлхийн анхны автомат ажиллагаатай тэнцвэржүүлэгч систем буюу e-KDSS системийг уг автомашинд ашигласан байна. Энэхүү систем нь засмал замын жолоодлогын үед тав тухтай, мөн найдвартай, тэнцвэртэй эргэлтийг хийх боломжийг олгох бол бартаат замын үед тэнхлэгийн суналтыг нэмэгдүүлж дугуйг замтай харьцах боломжтой болгох юм байна. Мөн түүнээс гадны уг автомашинд нэмэгдсэн бас нэгэн гайхалтай функц бол замын гадаргууг автоматаар мэдэрч жолоодлогын горимыг тохируулах AUTO MULTI TERRAIN модуль юм. 

Хот газар унахад чамин төдийгүй гэр бүлээрээ хөдөө газар явахад аюулгүй байдал бүрэн хангагдсан цоо шинэ загварын LC300 автомашины захиалга авч эхэллээ.

Борлуулалтын утас: 9511-5555, 9511-4444, 9511-3333, 9510-7777, 9510-6666, 9510-5555, 9510-4444, 9510-3333, 9510-2222, 9510-1111, 9510-0000, 9410-0000

400 дахь автомашинд 3М хуулга наалаа.

Таван Богд ХХК нь 2017 онд АНУ-н 3M Corporation-н албан ёсны дистрибьютор болж 2019.01-р сараас автомашины хамгаалалтын хуулга наах үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бид 400 ш автомашинд гадар хамгаалалтын бүтэн хуулга нааж үйлчилсэн байна.

OZ Racing шинэ загварын обуд

LC200-д зориулж шинэ дизайнаар 18” обуд 23,000 EUR үнээр Итали-д хийлгэж тестээр авчирсан ба үндсэн захиалга 7-р сард ирэхэд борлуулж эхэлнэ. Үнэ 1.0 сая төг.
100% made in Italy

OZ Racing обудны шинэ өнгө ирлээ

OZ Racing Gloss black+ Silver lettering өнгийн 18’’ тагтай обуд шинээр ирлээ.

Тагтай OZ Racing обуд:
• 17’’- 700.0 мянган төг
• 18’’- 950.0 мянган төг
Таггүй OZ Racing обуд:
• 17’’- 650.0 мянган төг
• 18’’- 900.0 мянган төг
Өнгөний сонголт:
• Star Graphite + Silver lettering
• Matt black + Red lettering
• Matt bronze + Black lettering
Утас: 7507-0000, 9511-9511, 9909-5596

2020 оны шилдэг ажилтан

Ерөнхий инженер Ц.Бямбадорж, Борлуулалтыг дэмжих албаны дарга Г.Мөнх-Эрдэм, Борлуулалтын ахлах менежер Ш.Отгонбаатар нар 2020 оны ажлын үзүүлэлтээрээ шалгарч дистрибьютор компанийн зүгээс үнэ бүхий зүйлсээр шагнаж урамшууллаа.
Амжилт хүсье.

4,000 дахь OZ обуд борлуулагдав

Tаван Богд ХХК нь 2019.07.30-с эхлэн Италийн OZ Racing обудыг өмнө байгаагүй хямд үнээр борлуулж 4,000 ш-г хэрэглэгчдийнхээ автомашинд суурилуулаад байна.
Өнгөний сонголт:
• Gloss black + Bronze lettering
• Star graphite + Silver lettering
• Matt black + Red lettering
• Matt bronze + Black lettering
Утас: 7507-0000, 9511-9511, 9909-5596

Таван Богд ХХК 8,000 дахь автомашинаа борлууллаа.

Монголын автомашин борлуулалтын салбарт тэргүүлэгч “Таван Богд” ХХК нь Toyota-н албан ёсны дилерийн үйл ажиллагааг 2013 оноос явуулж эхэлснээс хойш 8 дахь жилдээ 8,000 ширхэг Toyota автомашиныг өнгөрсөн сарын 24-нд борлуулж 8,000 дахь хэрэглэгчээ гарын бэлгээр урамшууллаа.

Автомашин борлуулалтын тоо:

2013 - 327 ш

2014 - 677 ш

2015 - 685 ш

2016 - 770 ш

2017 - 1,111 ш

2018 - 1,988 ш

2019 - 1,323 ш

2020 - 990 ш

2021- 152 ш

Нийт: 8,023 ш

 

Түүнчлэн 2018 оноос OZ Racing компанийг албан ёсны дистрибьюторын эрхтэйгээр төлөөлж байгаа ба 3 дахь жилдээ 4,000 ш обудыг, АНУ-н 3M брэндийг 2017 оноос 4 дэхь жилдээ төлөөлж байгаа ба нийт 400 ш автомашины гадар хамгаалалтын хуулгыг нааж үйлчилгээ үзүүлээд байна.

Таван Богд ХХК-г сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.

Та бүхний алтан шар зам өлзийтэй байг.

Toyota-н дизайны философи

Toyota-н дизайны философи

J-хүчин зүйл

Загварын үүрэг бол зөвхөн загварлаг зүйлийг бүтээх биш юм. Дизайн нь хүрээлэн буй орчин, аюулгүй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан нийгмийн хариуцлагыг хүлээх замаар шинэ үнэ цэнийг бий болгох ёстой. Дизайны явцад илэрхийлэгдсэн өвөрмөц байдал, үндсэн ойлголтыг дамжуулах нь чухал юм. Toyota-ийн дизайны үндсэн ойлголтыг j-factor гэж нэрлэдэг. Японы өвөрмөц үнэт зүйлс, гоо зүйн шинж чанаруудаар дамжуулан төрөл бүрийн элементүүдийг хооронд нь зөрчилдөх, буулт хийхээс илүүтэйгээр нэгтгэн шинэ үнэ цэнийг бий болгохыг зорьдог байна. Японы өвөрмөц үнэт зүйлс, гоо зүй нь дэлхийн үнэт зүйл болжээ. j-factor аргаар дамжуулан шинэ үнэ цэнийг дэлхий нийтэд бий болгохыг эрмэлздэг байна.

 

Эсрэг элементүүдийн хамтын хүч

J-factor-ийн цаана байгаа ойлголт бол янз бүрийн зөрчилдөөнтэй элементүүдийг эв нэгдэлтэй байлгах замаар шинэ үнэ цэнийг бий болгох явдал юм. Жишээлбэл, hybrid автомашин нь хөдөлгүүр ба цахилгаан моторын хүчийг нэгтгэн төржээ. Hybrid автомашины үүсэл, утга агуулга нь j-factor-ийн бэлгэдэл юм. Зөрчилдөөн, буулт хийхээс илүүтэйгээр хоёр элементүүдийг нэгтгэх нь динамик, Японы үнэ цэнийг илэрхийлсэн шинэ үнэ цэнийг бий болгодог.

 

Байгалийн гоо сайхныг материалжуулах

Япон нь байгальд байдаг бүхий л зүйлийг хайрладаг бөгөөд ийм гоо үзэсгэлэнг нутгийн гар урландаа өвөрмөц байдлаар бодож, бүтээдэг байв. Жишээлбэл Prius автомашины хяналтын самбарын загвар нь навчны судсанд олдсон хэв маягаас үндэслэсэн болно. Байгальд олдсон дизайны элементүүд нь байгалийн эрч хүчийг математик дээр үндэслэсэн хослуулан бөгөөд шинэлэг, мөнх зүйлийг илэрхийлдэг.

 

Миниатурализаци

Японы гар урлал нь бяцхан вааран аяганд хязгааргүй байдлын мэдрэмжийг харах эсвэл жижиг цэцэрлэгт ертөнцийг илэрхийлэх боломжийг олгодог. Миниатурализаци нь j-factor-ийн өөр нэг элемент бөгөөд Японы онцгой шинж чанараар дэлхий дахинд цуурайтаж байна. Жишээлбэл манай iQ автомашин нь 3 метрээс бага урттай боловч 4 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой. Энэ нь шинэ үнэ цэнийг авчирдаг. Жижиг хэмжээтэй боловч дээд зэрэглэлийн, өргөн цар хүрээтэй салоны зайтай, мартагдашгүй загвар, дээд зэргийн шинэлэг технологийн интерьертэй. IQ автомашин нь авсаархан автомашины хэвшмэл ойлголтыг үгүй болгосон.


"Хүчтэй тод байдал"

Хүчтэй тод байдал "сэтгэл хөдлөл ба оновчтой" байдлын нэгдлийг илэрхийлдэг. Зөрчилтэй элементүүдийг эв нэгдэлтэй нэгтгэх замаар шинэ үнэ цэнийг олж авдаг.

Шинэчлэгдсэн Hilux pick-up 2020

Хүмүүсийн хүсэн хүлээдэг Hilux pick-up загварын автомашин бол гэр бүлийн идэвхтэй амьдралд зориулан тусгайлан зохион бүтээгдсэн бөгөөд урт хугацааны аялал, бартаат замын хайгуул, зуслан явах, загасчлах болон бусад тоног төхөөрөмж шаарддаг амьдралын хэв маягтай хэн бүхэнд зориулагдсан автомашин юм.

Үзүүлэлт:

-Ачаа тээш, зорчигч авч явах зориулалттай ардаа тэвш кузовтой

- Land Cruiser серийн автомашинтай адилхан арын кузов тусдаа байдаг бөгөөд явах эд анги ардаа байрлалтай ба салоны дуу чимээ маш багатай

- Хол, ойрын гэрлийн тусгал маш сайн, daylight туузан гэрэлтэй, манангийн цагаан гэрэлтэй

-Урд, хойд их гэрэлтэй

-Урд нүүрний хэсгийн сээтэг хоорондоо зайтай болж өгснөөр хойд радиаторын хөргөлтын ажиллагаа сайжирсан

-6 салаа бүхий хайлшин гоёмсог обудтай, дугуйны хэмжээ 265/65/17 Bridgestone Dueler, AT дугуйтай ба үйлдвэрлэгчийн стандартад зөвлөсний дагуу дугуйны хэмжэээс томосгох боломжтой

-Никель оруулгатай, урсдаг дохиотой шинэчлэгдсэн хэлбэр, дизайнтай тольтой

-Никель бариул

-Гоёлын гишгүүр

-700- 1.0 тонн хүртэлх ачааны даацтай, пластик доторлогоотой тул гэмтэж хагарах аюул багатай

-Арын гупер металл төмрөн

Салоны хувьд:

-Автомат толь, цонхны тохируулагчтай

-Электрон хянах самбар

-Android үйлдлийн системтэй дэлгэцтэй хөгжим

-Урд суудал хална

-Үйлдвэрийн ухрах камертай

-Шарвалтын эсрэг системтэй салоноос унтраах

-4 дугуй хөтлөгчтэй ба 3 дамжлагаар туслах кропыг удирдах боломжтой

- Урагшаа 6 шатлалт механик хурдны хайрцагтай

-2GD-FTV цуваа 4 цилиндиртэй 2.4 литрийн багтаамжтай single turbo дизель хөдөлгүүртэй

Гадна өнгөний хувьд манайд цагаан өнгөний сонголттой бэлэн борлуулагдаж байна. Ямар ч аялал, зорилгод төгс зохицох Hilux автомашиныг бид хэрэглэгчиддээ худалдан авахыг санал болгож байна. Үнэ: 135.6 сая төг

Утас: 9410-0000, 9510-0000, 9510-1111, 9510-2222, 9510-3333, 9510-4444, 9510-5555, 9510-6666, 9510-7777, 9511-3333, 9511-4444, 9511-5555, 7577-4444.

Toyota-н автомашинуудын дахин борлуулагдах үнэлгээ яагаад өндөр байдаг вэ?

Шинэ автомашин худалдан авахад анхаарах хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг бол тээврийн хэрэгслийн элэгдэл байдаг.
Зарим хуучин автомашинууд үнэ цэнээ сайн хадгалж байдаг бол зарим нь дугуйгаа солиход л үнэ нь огцом буурч байх жишээтэй. Дахин борлуулахад үнэ цэнээ хамгийн сайн хадгалдаг автомашины нэг бол Toyota бөгөөд стандарт загваруудын хувьд 50% -аас дээш, тансаг зэрэглэлийн автомашинуудын хувьд 70% нь дахин борлуулагдсан байдаг. Тэгэхээр яагаад дахин борлуулагдах үнэ цэнэ нь өндөр байдаг вэ гэж үү?
Toyota-н аюулгүй, найдвартай байдал
Худалдах зориулалттай чанартай хуучин автомашины жагсаалтад ихэвчлэн Toyota-н автомашинууд байдаг нь автомашины аюулгүй, найдвартай байдалтай шууд хамааралтай. Camry эсвэл Prius, Prado эсвэл FJ, Land Cruiser-ээс үл хамааран жолооч нарт итгэж болох нэг зүйл бол эдгээр бат бөх хийцтэй, технологийн дэвшилтэт автомашинууд олон жилийн турш ашиглагдсаар л байх болно.
Toyota нь технологийн шинэ шийдэл, шинэлэг санаачлагаараа алдартай хэдий ч, Toyota эзэмшигчид автомашины найдвартай, аюулгүй байдалд итгэн илүү бартаатай, илүү өргөн уудам газар нутгаар автомашинтайгаа явахыг эрмэлздэг. Энэ нь Toyota-н хуучин автомашин Ойрхи Дорнодын улсуудад түгээмэл хэрэглэгддэг бас нэгэн шалтгаан юм.
Toyota-н нэр хүнд
Toyota-н хуучин автомашины борлуулалтын үнэлгээ өндөр байгаа нь брэндийн үнэ цэнэтэй шууд хамааралтай. Аюулгүй байдал, жолоочийн тав тухтай байдал, бартаат замын чадвар эсвэл загвараас үл хамааран жолооч нар Toyota-гийн автомашинд дуртай байдаг.
Toyota-н чанар
Хуучин автомашин борлуулахад элэгдэл, сэв зураас зэрэг хамгийн саад болдог ч, автомашины ерөнхий нөхцөл байдал сайн байх тусмаа дахин борлуулах үнэ цэнэ өндөр байдаг.
Капотны доорх нөхцөл байдал ч мөн чухал бөгөөд Toyota-н найдвартай хөдөлгүүрүүд жилдээ нэг хийгддэг үйлчилгээнээс гадуур нэмэлт засвар үйлчилгээ шаарддаггүй давуу талтай. Дахин борлуулагдах үнэ цэнийг хамгийн дээд хэмжээнд байлгахын тулд та тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн үйлчилгээний түүхтэй эсэх, баримт бичигт эрх бүхий дилерийн компаниудын хийсэн нэмэлт ажлын баримтыг хавсаргасан байх шаардлагатай. Хуучин автомашины баталгаатай байдал нь дахин борлуулах үнэд асар их нөлөө үзүүлдэг.
Хамгийн алдартай загварууд
Toota-н хуучин автомашинуудын хувьд хамгийн алдартай загварууд үргэлж эрэлт хэрэгцээтэй байх болно. Эрэлт, нийлүүлэлтийн тэнцэл нь дахин борлуулалтын үнийг тодорхойлдог бөгөөд эрэлт их байх тусам дахин борлуулалтын үнэ цэнэ нэмэгдэх болно.
Та ямар ч хуучин автомашин хайж байсан хамаагүй Toyota-н автомашин найдвартай байдал, гүйцэтгэл, дахин борлуулагдах үнэлгээгээрээ үргэлж жагсаалтын эхэнд байх болно.
Таван Богд ХХК нь 10.07-с эхлэн хуучин автомашин зуучлан борлуулах үйлчилгээг эхлүүлсэн бөгөөд хэрвээ та хуучин автомашин худалдан авахаар төлөвлөж байгаа болон хуучин автомашинаа шинэчлэх бодолтой байгаа бол бидэнд хандаарай.
Утас: 9907-7231

Таны автомашины жолооны хүрд тууш замд 80-100 км/ц-ийн хурдтай явах үед салгалаад байна уу?

Та тэнхлэг тохиргоо алдагдсан байна гэж ойлгоод цаг зав, мөнгөө үрээд байгаа юм биш биз?
Хэрвээ тийм бол ийм хурдтай явах үед жолооны хүрд салгалах нь дугуйн баланс тохиргоо алдагдсаны шинж байдаг.
Баланс тохиргоо гэж юуг хэлдэг вэ?
Обуд дугуй нь эргэлтийн явцад төвөөс зугтах хүч жигд бус үйлчилж тодорхой хурдан дээр жолооны хүрд салгалах хэлбэрээр ажиглагдахыг хэлдэг. Үйлдвэрээс ирж байгаа шинэ автомашины дугуй, обуд нь баланс тохиргоо хийгдсэн байдаг.
Ямар үед алдагддаг вэ гэж үү?
- Автомашиныхаа дугуйг солих үед
- Дугуйгаараа ямар нэгэн гадны биет мөргөх, цохих үед
- Дугуйн нөхөөс хийлгэсэн үед
- Олгой хаймар хийлгэсэн үед
Баланс тохиргоо алдагдвал ямар хор уршигтай байдаг вэ?
- Ихэвчлэн цапны шарик нурдаг, мөн явах эд ангийн втулка резин болон жолооны хүрдтэй холбогдолтой эд ангиудад сөргөөр нөлөөлж ашиглалтын хугацааг багасгаж өндөр зардалтай засвар хийлгэхэд хүрдэг.
Шавар шавхай, цас хунгарт автомашин суусан үед ухаж гаргадаг ба дугуйн обуд доторх шавар, цас мөсийг ховхолж унагаагүйгээс болж дугуйнд жигд бус ачаалал ирж жолооны хүрд салгалах тохиолдол үүсдэг тиймээс та шулуун замд явахаасаа өмнө бүх дугуйн обудны дотор талд наалдсан цас, мөс, шавар шавхайг цэвэрлэж байхыг зөвлөж байна.

АВТОМАШИНЫ ТЭНХЛЭГ ТОХИРГОО ГЭЖ ЮУ ВЭ?

Тэнхлэг тохиргоо гэдэг нь автомашины нэг тэнхлэгт байрлах 2 дугуйн параллель нь байх ёстой зөвшөөрөгдсөн хэмжээнд тааруулан тохируулахыг хэлнэ.
Тэнхлэг тохиргоо алдагдах шалтгаанууд:
- Автомашины тулгуур эд ангиуд солиулсан
- Жигд бус хээтэй өөр өөр төрлийн дугуйнууд суурилуулсан
- Нэмэлт тоноглол угсруулсан буюу өндөрлөгөө хийлгэсэн
- Өндөр амортизатор тавьсан
- Ашиглалтын нөхцөлөөс шалтгаалан хэв гажилтад орсон
- Дугуйн хийн даралт багассан
Тэнхлэг тохиргоо алдагдсан бол дараах шинж тэмдгүүд илэрнэ:
- Дугуйн хээ жигд бус элэгдэх
- Жолоо барих үед жолооны хүрд булааж эргэх хөдөлгөөн хийх үйлдлийн үед дугуйгаа түрж эргэх болон чихарч дуугарах
- Шатахуун зарцуулалт нэмэгдэнэ
- Тэгш буюу холын зам, тууш замд автомашин алсуур даялах зэрэг зүйлүүд ажиглагдана.
Тэнхлэг тохиргоог хийлгэхэд анхаарах зүйлс:
- Явах эд ангийн оношилгоонд орсон байх
- Тухайн автомашины хөтлөх болон хөтлөгдөх дугуйнууд ижил размертай, ижилхэн хээтэй, үйлдвэрлэгч болон загвар адилхан байх шаардлагатай
- 4 дугуйн хийн даралт ижил буюу тэнцүү байх
- Рулийн жолооны механизмын эд ангиуд болох тяг, шарнер хөдөлгөөн орж савлагаа үүсээгүй байх
Хэрэв таны автомашины тэнхлэг тохиргоо алдагдсан бол та Toyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд хандаарай.
Ажлын цаг: Даваа-Баасан, 09:00-18:00
Хаяг: Тээврийн Цагдаагийн Газрын баруун талд Toyota засвар үйлчилгээний төв
Утас: 7577-0000

Автомашинд хэдэн төрлийн шүүр байдаг вэ?

Автомашинд 4 төрлийн шүүр байдаг ба бүгд өөр өөрийн үүрэгтэй ажилладаг.
· Бензин шүүр
Бензин шүүр нь машины хөдөлгүүрийн жигд ажиллагааг хангаж байх зориулалттай эд анги юм. Учир нь эдэлгээний явцад машины банк руу бохирдол ихтэй бензин хийсэн тохиолдолд нарийн ширхэгтэй тоос болон хогийг шүүж байх шаардлагатай юм.
Бензин шүүр бохирдсоноор доорх асуудлууд үүснэ:
- Хөдөлгүүрийн асалт удаашрах
- Хөдөлгүүр доголдох
- Хөдөлгүүр хүчгүй болох зэрэг саатал гарах
Иймд бензин шүүрийг 20,000 км тутамд сольж байх хэрэгтэй.
· Түлшний шүүр
Түлшний шүүр нь банкнаас ирж байгаа түлшний бохирдлыг шүүж форсунк руу дамжуулж байх үүрэгтэй. Түлшний шүүрийг тогтсон цаг хугацаанд нь солихгүй удаан явбал форсунк эвдэрч гацах аюултай. Мөн моторын эд ангиудад гэмтэл учруулах сөрөг нөлөө үзүүлнэ.
· Хөдөлгүүрийн тосны шүүр
Автомашин асахад маслын насосны эргэлтээр тос сорогдож маслын шүүрээр дамжин шүүгдэж, хөдөлгүүрийн тосны сувгуудаар тос гүйж, хөдөлгүүрийн бүх эд ангиуд дээр очиж тосолж байх үүрэгтэй.
Хөдөлгүүрийн тосны шүүрийг солихгүй удсанаар маслын даралтын гэрэл асах улмаар мотор доголдож, асуудал үүснэ.
· Салоны шүүр
Салоны шүүр нь гаднаас орж ирэх агаарыг шүүж байх үүрэгтэй. Салон шүүр бохирдсоноор паарны үлээлт багасаж хүчгүй болох, бүлээн үлээх, хүйтний улиралд цонх цантаж үзэгдэх орчин хязгаарлагдана. Агаар шүүгчийг хэт их хүчтэй хийгээр үлээлгэх нь буруу бөгөөд агаар нэвтрүүлэх сүв нь томорч тоосжилттой агаар их орж орчин бохирдоно. Иймд агаар шүүгчийг 6 сар тутам шалгуулж тогтмол сольж хэвших нь чухал юм.
Иймд үйлдвэрлэгчийн заасан хугацаанд нь автомашинаа засвар үйлчилгээнд оруулж байх нь ирээдүйд учирч болох томоохон эвдрэл гэмтлээс сэргийлэх болно.
Таван Богд ХХК-н Toyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв 05.01-08.01-н хооронд хөдөлгүүрийн тосны шүүрэндээ 15%-н хөнгөлөлтийг зарлаж байна.
Утас: 9410-7777, 9410-6666, 9410-5555, 7577-0000

Шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг 10 хүчин зүйлс

1. Хөдөлгүүрийн тос
Хөдөлгүүрийн тос худалдан авахдаа тосны зуурамтгай чанарыг шалгаж аваарай. Чанаргүй, муу хөдөлгүүрийн тос нь хөдөлгүүрийн поршен болон бусад хөдлөх хэсгүүдийн хөдөлгөөнд саад учруулж сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд илүү их түлшийг шатаадаг.
2. Хуучин дугуй
Хуучин дугуй нь замтай барьцалдах чадвараа алдсан байдаг тул тодорхой хурдыг хадгалахын тулд илүү их эргэлтийг хийдэг. Ингэснээр шаардлагатай хэмжээнээс илүү их түлшийг зарцуулдаг гэсэн үг. Дугуйн бага даралт нь илүү их түлш зарцуулалтад хүргэж болно. Дугуйгаа хийлэхдээ үйлдвэрлэгчийн заасны дагуу даралттай байлгах хэрэгтэй. Дугуй сайн байснаар таны автомашины хэрэглээ дагаад сайжрах болно.
3. Засвар үйлчилгээ
Автомашины засвар үйлчилгээндээ хугацаандаа орохгүй байх нь түлшний зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Иймд дилерийн өгсөн хуваарьт үйлчилгээнд заавал хамрагдах хэрэгтэй.
4. Богино зайны жолоодлого
Автомашиныг сайн халаагүй байхад нь хөдөлгөж хэт богино зайд явах нь түлшний зарцуулалтыг нэмэгдүүлдэг.
5. Хөдөлгүүрийн алдаа
Хэрэв таны автомашины Check engine гэрэл ассан, эсвэл заасан хугацаанд нь үйлчилгээгээ хийлгээгүй бол энэ нь эцсийн эцэст их түлш зарцуулах шалтгаан болно. Хөдөлгүүрийн доголдол нь свеча, түлшний шүүлтүүр, агаар шүүгчийг сольж чадаагүйгээс үүсч болно. Хуучирсан, бохир түлшний шланк нь түлш хурдан шатаахад хүргэдэг. Тиймээс түлшний хэрэглээ өндөр байна. Их зардал гаргахаасаа өмнө хөдөлгүүрийнхээ эвдэрсэн хэсгийг аль болох түргэн солих нь зүйтэй.
6. Чанар муутай түлш
Найдвартай шатахуун түгээх станцаас автомашиныхаа түлшийг авахыг үргэлж хичээгээрэй. Автомашин нь таны өдөр тутмын хэрэглээ тул сайн чанарын шатахуун зардаг газраас авах хэрэгтэй. Муу түлш нь шатахдаа удаан, хугацаа шаардагдах бөгөөд хөдөлгүүрийг тэжээхийн тулд илүү ихийг зарцуулна.
7. Буруу араагаар жолоодох
Араа бүр өөр өөр хурдны хязгаартай байдаг. Хэрэв та хүнд араагаар өндөр хурдтай явж байгаа бол эргэлтийн хурд өндөр байх ба хөдөлгүүр илүү их түлш зарцуулна. Түүнчлэн, араа солих эсвэл автомашиныг зогсоолоос хөдөлгөх шаардлагатай бол хэт огцом хөдөлгөж болохгүй. Ер нь хэт хүнд араатай автомашиныг жолоодох нь шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг.
8. Наклад
Таны автомашины наклад муудсан үед халтиргаа үүсэх бөгөөд энэ нь дугуй ба наклад хоорондын зууралтыг бууруулна. Улмаар хөдөлгүүрээс үүссэн хүчийг дэмий үрж энэ нь илүү их хэмжээний түлшийг зарцуулахад хүргэдэг. Тиймээс накладны элэгдлийг сайтар шалгаж байгаарай.
9. Автомашинаа гүйцэд халаахгүй байх
Өвлийн улиралд автомашиныг асааж хөдлөхөөсөө өмнө тодорхой хугацаанд нормалдаж автомашиныг зайлшгүй халааж байх хэрэгтэй.
10. Хэт ачаалал, хэт их Air-condition
Хэт их ачаалал, хэт их хурд нь хөдөлгүүрт ачаалал өгч улмаар илүү их түлшийг зарцуулдаг. Мөн та Air-condition-оо үргэлж асааж явдаг бол хөдөлгүүр илүү их түлш зарцуулах нь гарцаагүй. Гэхдээ өндөр хурдтай явж байгаа бол Air-condition асаах нь түлшний зарцуулалтыг нэмэгдүүлэхгүй.

Дэлхий дээр хэдэн ш автомашин байдаг вэ?

Дэлхий дээрх бүх автомашиныг эгнүүлэхэд Лондонгоос Сидней хүрэхээс 4 дахин урт зай шаардлагатай.
Өнөөдөр дэлхий дээр 1.4 тэрбум ш автомашин ашиглагдаж байгаа ба 2040 он гэхэд 2.8 тэрбум ш-т хүрнэ.
2019 онд 92.0 сая ш автомашин үйлдвэрлэгдсэн ба эдгээрийн 10%-г Toyota Motor Corporation дангаар үйлдвэрлэжээ.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын гаргасан судалгаагаар 1 хүнд ногдох автомашины тоо Финландад 1.07, Итали-д 0.84, АНУ-д 0.83, Малайз-д 0.80 ш ба Монгол улсад 0.21 ш байна.
2020 оны байдлаар Монгол улсад 680.0 мянга гаруй автомашин бүртгэлтэй байгаагаас 40% нь TOYOTA автомашин байна. Үүний 130.0 мянга орчим нь Prius, 14.0 мянга орчим нь Land Cruiser 200, Lexus 570 автомашинууд эзэлж байна. Манай улсад буй нийт автомашины 90% дээш нь 5 жилээс дээш насжилттай. 2019 онд 69.0 мянган автомашин импортоор орж ирсэн бөгөөд үүний дөнгөж 5% буюу 3,495 нь л шинэ автомашин байна.
Монгол улсын шинэ автомашины зах зээл дээр Таван Богд, Мөнххада, Моннис, МSM Групп зэрэг томоохон тоглогчид байгаагаас хамгийн том нь болох Таван Богд ХХК нь Toyota брэндийн автомашины борлуулалтаар шинэ автомашины зах зээлийн 40%-г эзэлдэг. Тус компани нь 2013 оноос байгуулагдсан цагаасаа хойш 7,095 ш автомашин борлуулсан.

Шатахуун андуурч хийсэн тохиолдолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Дизель хөдөлгүүртэй автомашинд бензин хийвэл яах вэ?
Хэрэв та санамсаргүйгээр дизель хөдөлгүүртэй автомашинд бензин хийсэн бол хөдөлгүүрээ асааж болохгүй. Шатахуун нь автомашины тэжээлээс гадна дизель түлшний насос болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг тослох үүрэг гүйцэтгэдэг. Харин дизель түлш нь бензинтэй холилдох үед эсрэг үр дүнг үзүүлэх нь гарцаагүй юм. Дизель хөдөлгүүрт бензин орсноор эд ангиуд хоорондын үрэлтийг нэмэгдүүлж дизель түлшний насосыг гэмтээхэд хүргэдэг. Хэрэв та энэ үед автомашинаа асааж хөдөлгөх л юм бол хөдөлгүүрт ихээхэн хэмжээний хохирол учирч болзошгүй.
Бензин хөдөлгүүртэй автомашинд дизель түлш хийвэл яах вэ?
Шатахуун түгээх газрын түгээгүүрийн бензин шахдаг хошуу нь дизель хошуунаас жижиг байдаг тул бензин хөдөлгүүртэй автомашинд дизель түлш андуурч хийх тохиолдолд харьцангуй бага байдаг. Бензин хөдөлгүүрт дизель түлш хийх нь дизель хөдөлгүүрт бензин хийснээс хохирол арай багатай. Дизель түлш нь хөдөлгүүрийг асаахын тулд өөрөө шатах хэрэгтэй байдаг тул хөдөлгүүр асахгүй байх магадлалтай.
Аль ч тохиолдолд та алдаа гаргасан бол дараах зүйлсийг санаарай: Хамгийн түрүүнд хөдөлгүүрээ асаахгүй байх. Түлхүүрээ шургуулах тухай бодоод ч хэрэггүй. Хэрэв нэгэнт асаасан бол:
- Шатахуун түгээгүүрийн ажилтанд мэдэгдэх
- Араагаа салгах
- Автомашинаа аюулгүй газар байршуулах
Эцэст нь хэлэхэд та шатахуун түгээгүүрийн газраар үйлчлүүлэх болгондоо заавал бензин, түлшний нэрийг тодорхой хэлж байгаарай. Анхаарал хэзээ ч илүүдэхгүй!

Автомашины салбарын мэргэжилтнүүд зөвлөж байна.

Дэлхий нийтийг хамарсан Коронавирусын тахалтай холбоотой бүх зүйл тодорхой бус байгаа энэ цаг үед Австрали улсын автомашины салбарын мэргэжилтнүүд (caradvice.com) доорх зөвлөгөөг хүргэж байна.1. Амралтын өдрөөр жолоо барьж аялалд гарч болох уу?
Ажилдаа явах, хоол хүнс цуглуулах, эм худалдаж авах гэх мэт зайлшгүй шаардлагатай зүйл л биш бол гадуур гарч болохгүй.
 
2. Автомашиндаа хүн тээвэрлэж болох уу?
Вирус дамжихаас урьдчилан сэргийлэхийн тулд төр засгаас өгч буй албан ёсны зөвлөгөө бол бусад хүмүүсээс 1.5 метрийн зайнаас илүү ойртохыг хориглож байгаа. Тийм учраас таны автомашин хангалттай том зайтай биш л бол гадны хүнийг автомашиндаа суулгахгүй байх хэрэгтэй. Мэдээж гэр бүлийн гишүүн тань биш л бол. Хэрэв та хэн нэгнийг автомашиндаа суулгах зайлшгүй шаардлага гарвал ижил гадаргуу дээр зэрэг хүрэлцэх, гар барихаас зайлсхийх хэрэгтэй. Мөн маскаа зүүсэн байх шаардлагатай. Дараа нь автомашинаа заавал ариутгахыг зөвлөж байна.
 
3. Автомашинаа хэрхэн ариутгах вэ?
Австрали улсын мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар машинд суухаасаа өмнө хаалганы бариулыг спиртээр ариутгах эсвэл ариутгалын салфеткаар арчиж байх, мөн нь дотор талын хаалганы бариул, жолооны хүрд, речак зэрэг тогтмол гар хүрдэг зүйлсийг ариутган халдваргүйжүүлэх шаардлагатай юм.
 
4. Энэ цаг үед автомашиндаа засвар үйлчилгээ хийлгэж болох уу?
Болно. Одоогийн байдлаар ихэнх засвар үйлчилгээний төвүүд хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ та аль болох цэвэрхэн, хариуцлагатай газрыг сонгон үйлчлүүлээрэй. Үйлчлүүлэхдээ бээлий өмсөх, маск зүүхээ мартуузай. Мөн бээлийтэй гараа нүүрэндээ хүргэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
 
5. Автомашин худалдаж авч болох уу?
Болно. Одоогийн байдлаар автомашины дилерүүд хэвийн ажиллаж байгаа. Бусад байгууллагуудын адил төр засгаас дилерүүдэд мөрдөх дүрэм зааварчилгааг өгсөөр байгаа. Мөн тухайн дилер худалдан авалтын процессийг алсын зайнаас хийх гэх мэт эрсдэл багатай аргаар хийж буй эсэхийг та лавлаад үзээрэй.

Дистрибьютор шинэ үнээ зарласан байна.

Дистрибьютор шинэ үнээ зарласан байна, өмнөхтэй нь харьцуулав:


- LС200 GX petrol V6, MT (Kannon) - 138.6/143.7 сая төг
- LС200 GX.R petrol high V6, AT (Winch) - 172.6/179.5 сая төг
- LС200 GX.R petrol high V6, AT (Leather) халдаг суудалтай - 176.3/183.4 сая төг
- LС200 GX.R petrol high V6, AT (Urban Style) халдаг суудалтай - 187.2/194.3 сая төг
- LС200 GX.R diesel V8, MT - 188.9/196.1 сая төг
- LС200 GX.R diesel V8, AT - 192.4/199.7 сая төг
- LС200 VX diesel medium V8, AT - 209.8/217.9 сая төг
- LС200 VX petrol medium V8, AT - 220.7/229.2 сая төг
- LС200 VX diesel high V8, AT - 237.6/246.7 сая төг
- LС200 VX petrol high V8, AT - 248.8/257.9 сая төг
- LС200 VX.R petrol high (New Aero) - 262.8/272.5 сая төг
- LС Prado petrol 2.7L, MT - 126.6/131.5 сая төг
- LС Prado petrol 2.7L, AT, нэмэлт хормойтой - 151.2/157.0 сая төг
- LС Prado diesel 3.0L, AT - 157.9/164.0 сая төг
- LС79 D/C diesel medium, MT - 101.9/105.6 сая төг
- LС79 D/C diesel high, MT - 114.8/119.3 сая төг
- LС76 petrol medium, MT - 114.8/119.0 сая төг
- LС76 diesel medium, MT - 116.5/120.7 сая төг
- LС76 diesel high, MT - 123.6/128.1 сая төг
- LС78 diesel medium, MT - 117.7/122.0 сая төг
- LС78 diesel high, MT - 127.7/132.4 сая төг
- RAV4 HV petrol medium – 119.0/? сая төг
- RAV4 petrol high – 128.8/134.0 сая төг
- RAV4 HV petrol high – 137.7/143.2 сая төг
- Hiace diesel MT хагас ачааны - 100.5/106.6 сая төг
- Hiace diesel MT - 103.1/110.5 сая төг
- Hiace petrol AT - 111.1/116.7 сая төг

https://toyota-mongolia.mn/company/news-line-up/MSRP-200309/?fbclid=IwAR1eG1l2FaYdD4CYDrWbKA74KuuEsy3zdtbdtCsUtSR1AtJZI5pNZ3g4TYo