TÜV сертификат гэж юу вэ?

Бидний захиалгаар үйлдвэрлүүлсэн Италийн алдарт OZ Racing нэрийн LC200, LX570 автомашины 17", 18" обуд нь UNI EN ISO 9001:2015 чанарын стандартын TÜV сертификаттай юм.

TÜV нь Европын орнуудад (Герман, Швейцар, Австри) борлуулах зорилгоор үйлдвэрлэсэн обудыг олон улсын ECE, EC (Европын Холбоо), Германы Авто тээврийн удирдах газар (KBA) Замын хөдөлгөөний хууль тогтоомжийн шаардлагыг хангаж үйлдвэрлэснийг бататгах сертификат юм. TÜV сертификатыг авахад үндсэн 3 шалгуур байдаг ба үүнд үйлдвэрлэгчийн гэрчилгээ, обудны туршилтын сертификат, автомашин эзэмшигчийн гэрчилгээ ордог. Энэхүү сертификатын гол зорилго нь бүтээгдэхүүний материалын орц найрлага, чанар, аюулгүй байдлыг шалгах, үйлдвэрлэлийн байгууламж жил болгон үзлэг шалгалтад ордгийг илэрхийлдэг үнэ цэнэтэй сертификат юм.
Бидний захиалгаар үйлдвэрлүүлсэн Италийн алдарт OZ Racing нэрийн LC200, LX570 автомашины 17", 18" обуд нь UNI EN ISO 9001:2015 чанарын стандартын TÜV сертификаттай юм.
Made in Italy